Зайны аюулгүй байдал
Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа унтрааж, цэнэглэгчээс нь салгаж бай. Та цэнэглэгч буюу нэмэлт хэрэгслийг
салгахдаа утаснаас бус залгуураас барьж тат.
Цэнэглэгчийг хэрэглээгүй үед цахилгааны залгуур болон төхөөрөмжөөс салгаж бай. Бүрэн цэнэглэгдсэн зайг
цэнэглэгчид холбоотой битгий орхи. Учир нь хэт цэнэглэх нь зайны насыг богиносгож болно. Бүрэн цэнэгтэй зайг
хэрэглэхгүй байвал аажмаар цэнэгээ алддаг.
Зайг байнга 15°C-25°C (59°F-77°F) хэмд байлга. Хэт их бага температур зайны чадлыг багасгаж, цэнэгийг амархан
дуусгана. Халсан буюу хөрсөн зайтай төхөөрөмж түр хугацаагаар ажиллахгүй болж болно.
Жишээ нь та нөөц зайгаа халаасандаа авч явах үед, зайны метал туузанд метал объект хүрэхэд санамсаргүй богино
холболт үүсч болно. Богино холболт зай буюу холбогч объектыг гэмтээж болно.
Зайг галд бүү хая. Учир нь тэсэрч болно. Зайг дотоодын хууль тогтоомж, журамд заасан зохицуулалтын дагуу хая.
Боломжтой үед дахин ашигла. Ахуйн хог хаягдал байдлаар бүү хая.
Зайг задалж, зүсч, нээж, няцалж, нугалж, хатгаж, жижиглэж болохгүй. Зай гоожсон тохиолдолд, зайны шингэнг арьс
буюу нүдэндээ бүү хүргэ. Хэрэв хүргэчихвэл, хүргэсэн газраа нэн даруй усаар зайлах буюу эмнэлгийн тусламж ав.
Зайг өөрчилж, дахин боловсруулж, гадны биет оруулахыг оролдож, ус буюу бусад шингэнд хийж болохгүй. Зайг
гэмтээвэл тэсэрч болно.
Зай болон цэнэглэгчийг зөвхөн зориулалтаар нь ашигла. Зүй бус хэрэглэх эсвэл зөвшөөрөлгүй зай буюу таарахгүй
цэнэглэгч хэрэглэх тохиолдолд гал гарах, тэсэрч дэлбэрэх зэрэг аюул учирч болохоос гадна зөвшөөрөл буюу баталгаат
хугацааг хүчингүй болгоно. Хэрэв цэнэглэгч буюу зайг гэмтсэн гэж бодож байвал түүнийг үргэлжлүүлэн ашиглахаасаа
өмнө үйлчилгээний төв рүү аваачиж үзүүл. Гэмтсэн цэнэглэгч буюу зай хэзээ ч бүү ашигла. Цэнэглэгчийг зөвхөн дотор
хэрэглэ.