Таны хос SIM-т утас
Та хоёр SIM карт хийж болно.
Хос SIM-т утасны зарим давуу тал
•
Та өөр өөр үйлчилгээ үзүүлэгчдийн үйлчилгээ ашиглахдаа хэмнэлт гаргаж
болно.
•
Нэг утасны дугаараа хувийн дуудлагадаа, өөр нэг дугаарыг ажилдаа
ашигласан ч зөвхөн ганцхан утас авч явах боломжтой.
•
Үйлчилгээ үзүүлэгчдийн сүлжээний хамрах хүрээний ялгаанаас зайлсхийнэ.
Утсыг хэрэглээгүй үед хоёр SIM карт нэг зэрэг боломжтой байна. Гэхдээ жишээ нь
дуудлага хийх, зурвас илгээх буюу хүлээн авах буюу өгөгдөл дамжуулахад нэг SIM
картыг идэвхтэй байлгаж байх үед нөгөө нь боломжгүй байна.
Хэрэв дотоод SIM картын үүрэнд SIM карт байхгүй бол, та зөвхөн яаралтай
тусламжийн дуудлага хийх боломжтой.
Зарим функц, операторын үйлчилгээ зөвхөн дотоод SIM картны үүрэнд SIM карт
ашиглаж байхад боломжтой байна.
Цаана GPRS холболт нээлттэй байх боломжгүй. Хэрэв програмд GPRS холболт
ашиглаж байгаа бөгөөд та эх дэлгэц рүү буцах буюу өөр програм, цэс, эсвэл өөр
харагдац руу шилжвэл, холболт автоматаар хаагдана.