
Bluetooth холболтын тухай
Цэс
>
Тохиргоо
>
Холболт
>
Bluetooth
-г сонго.
Та бусад тохиромжтой төхөөрөмжид, тухайлбал утас, компьютер, чихэвч,
автомашины хэрэгсэлд утасгүй холбож болно.
Та утаснаасаа зүйлс илгээх, тохиромжтой компьютерээсээ файлууд хуулах,
тохиромжтой принтерээр файлууд хэвлэхдээ холболтыг ашиглаж болно.
Bluetooth утасгүй технологитой төхөөрөмжүүд радио долгион ашиглан
харилцдаг учраас шууд харагдах газар байх хэрэггүй. Гэхдээ тэдгээрийн
холболтод хана зэрэг саад эсвэл бусад электрон төхөөрөмжийн хөндлөнгийн
шуугиан нөлөөлж болох хэдий ч бие биенээсээ 10 метрийн (33 фүт) дотор байх
ёстой.
Таны утас түгжигдсэн үед, зөвшөөрөгдсөн төхөөрөмжүүдэд холбогдсон
холболтууд л боломжтой байна.
Зөвлөмж:Эх дэлгэцээс Bluetooth тохиргоонд нэвтрэхийн тулд, холбогчийн
вижэтэд холбогч нэм.
Тайлбар: Зарим улсад Bluetooth технологи хэрэглэхэд хориг хязгаартай
байж болно. Жишээ нь, Францад зөвхөн барилга байшин дотор Bluetooth
Холболт
21

технологи хэрэглэхийг зөвшөөрдөг. Францад энэ бүтээгдхүүний Bluetooth
технологийг гадаа хэрэглэхэд тавьж байсан хязгаарлалтыг 2012 оны 7-р сарын
1-нээс эхлэн ЕХ-ны зүгээс хүчингүй болгосон. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл орон
нутгийн зохих байгууллагад ханд.