Nokia X2 02 - FM дамжуулагчийн тухай

background image

FM дамжуулагчийн тухай
FM дамжуулагчийн тусламжтай та утсан дахь дуунуудаа таарах FM хүлээн авагч,

жишээлбэл машины радио эсвэл гэрийн стерео систем ашиглан тоглуулах

боломжтой.

Тайлбар: FM дамжуулагч хэрэглэхийг зарим улс оронд хязгаарлаж болно.

Нэмэлт мэдээлэл авъя гэвэл орон нутгийн зохих байгууллагад хандах буюу

www.nokia.com/fmtransmitter руу орж үз.

FM дамжуулагчийн ажиллах зай дээд тал нь 3 метр (10 фүт) хүртэл байна. Хана,

бусад электрон төхөөрөмж эсвэл нийтийн радио сувгууд зэрэг саад тотгорууд

дамжуулалтад хөндлөнгөөс нөлөөлж болно. FM дамжуулагч ижил давтамжаар

ажиллаж буй ойролцоох FM хүлээн авагчдад хөндлөнгийн шуугиан үүсгэж болно.

Хөндлөнгийн шуугианаас зайлсхийхийн тулд FM дамжуулагч хэрэглэхээсээ өмнө

хүлээн авагч дээрээ чөлөөтэй FM давтамж үргэлж хайж бай.

Дамжуулагчийн ажиллах давтамж 88,1-ээс 107,9 МГц-ийн хооронд байна.

Чихэвч эсвэл зурагтын гарах кабель залгасан үед FM дамжуулагчийг хэрэглэх

боломжгүй.