Санах ойн карт хийх
Зөвхөн энэ төхөөрөмжтэй хамт ашиглахыг Nokia-гаас зөвшөөрсөн, нийцтэй санах
ойн карт ашигла. Нийцгүй санах ойн карт төхөөрөмж болон картыг гэмтээж,
картанд хадгалагдсан өгөгдлийг эвдэлж болно.
Таны утас 32 ГБ хүртэл санах ойтой санах ойн картуудыг дэмждэг.
Эхлэх
9
1 Санах ойн картны үүрний тагийг нээ (1, 2).
2 Картны контактын хэсэг дээшээ харсан эсэхийг нягтал. Картыг байрандаа орж
түгжигдтэл нь чих (3).
3 Тагийг хаа.
Санах ойн карт авах
Анхаарах зүйл: Санах ойн картыг програмд ашиглаж байх үеэр
төхөөрөмжөөс авч болохгүй. Ингэвэл санах ойн карт болон төхөөрөмжийг
гэмтээж, картанд хадгалагдсан өгөгдлийг эвдэлж болно.
Та утсыг унтраалгүй санах ойн картыг авах буюу буцаан хийж болно.
1 Санах ойн картны үүрний тагийг нээ.
2 Картыг сулрах хүртэл түлхээд, сугалж ав.
3 Тагийг хаа.